Өнөөдөр: 2014 оны 04-р сарын 25 Баасан гараг

2014-01-09 10:45

СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 5 хэлтэс, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг 06, 10-р саруудад бүх сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага, багуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.

Тус хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь Засгийн газрын 2013 оны 322-р тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний  нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, баг, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө ямар байгааг тогтоож шаардлагатай зөвлөмж зөвлөгөөгөөр хангах, үр дүнг үнэлэхэд оршсон.

Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдсан албан байгууллагуудын ажлын тайланг нэгтгэж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах нэгдсэн зөвлөмжийг сумдад хүргүүлээд байна.

Сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн

/хувиар/

Сумдын нэр

ЗДТГ

ЕБС

Цэцэрлэг

ЭМТөв

Соёлын төв

1

Цагаанхайрхан

81.4

72.2

71.2

71.5

71.5

2

Эрдэнэхайрхан

80.4

70.0

71.5

71.0

70.0

3

Тэлмэн

80.2

65.0

63.0

64.0

62.0

4

Тосонцэнгэл

80.0

68.0

64.0

61.0

62.0

5

Идэр

77.4

62.0

63.0

64.0

61.0

6

Улиастай

77.3

60.6

60.8

Баг-65.2

-

7

Сонгино

76.6

74.0

72.0

79.9

70.0

8

Цагаанчулуут

76.1

72.6

79.6

67.2

60.0

9

Дөрвөлжин

75.5

74

76

72

70

10

Ургамал

74.5

70

70

70

76

11

Яруу

73.8

62,3

61,5

66.3

63,5

12

Түдэвтэй

73.7

70.0

70.0

70.0

69.0

13

Цэцэн-Уул

72.3

73,1

70,5

71,9

69,0

14

Баянхайрхан

72.2

57.0

-

60.0

69.0

15

Их-Уул

71.4

64.0

61.0

60.0

60.0

16

Асгат

70.6

66,8

65,5

62,1

60,8

17

Тэс

68.8

61,1

60,0

63,3

55,5

18

Сантмаргаз

68.3

67,8

68,0

66,5

72,5

19

Нөмрөг

66.5

69.0

74.0

75.0

72.0

20

Шилүүстэй

64.1

73.3

-

58.5

68.0

21

Баянтэс

62.0

63.0

71.0

60.0

-

22

Алдархаан

60.3

60.0

63.0

61.0

60.0

23

Завханмандал

60.0

76.5

70.0

72.0

72.0

24

Отгон

55.7

65.0

61.0

67.0

-

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг

 

СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  1. Төрийн удирдлагын хүрээнд:

Сумууд бодлогын баримт бичиг болох Үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөр, аймаг сумын Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэл, холбогдох эрх зүйн акт болох Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон тухайн байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн явц, биелэлтийг журмын дагуу үнэлж дүгнээгүй, хяналтанд авч үр дүнг тооцоогүй зэрэг дутагдлууд гаргасан хэвээр байна.

Засгийн газрын тогтоол, шийдвэр болон сум, орон нутагт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөрүүд нь чиглэл чиглэлийн мэргэжилтэн бүрдээ хяналтанд авагдаж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг тооцох, журмын дагуу үнэлж дүгнэх, тайлан мэдээг нэгтгэн холбогдох газруудад тухай бүр нь хүргүүлэх, удирдлагыг нэгдсэн мэдээллээр хангах зэрэг зохион байгуулалтын ажил сул байгаа нь эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах албан тушаалтан байхгүйтэй холбоотой юм.

Иймд Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг хариуцан ажиллах албан тушаалтнаар сумдын Засаг даргын орлогчийн ажил үүргийн хуваарьт нэмэлтээр оруулж албан байрны тодорхойлолтод тусгаж, сумын Засаг даргатай байгуулах жил бүрийн үр дүнгийн гэрээнд тусгаж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Завханмандал, Түдэвтэй, Сонгино, Баянхайрхан, Яруу, Цэцэн-Уул, Асгат сумд бодлогын баримт бичгүүд болон холбогдох эрх зүйн актуудыг хяналтанд авч, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байгаа боловч журмын дагуу үнэлж дүгнээгүй, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Тэс, Баянтэс, Сантмаргаз сумд бодлогын баримт бичгүүдийг хяналтанд авч, биелэлт, үр дүнг тооцох, үнэлж дүгнэх тал дээр учир дутагдалтай байна.

2012 онд хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын мөрөөр хэрэгжүүлж ажиллах шаардлагатай зөвлөмжийг бүх сумдад боловсруулан хүргүүлсэн хэдий боловч зөвлөмжийг дагаж мөрдсөн, үйл ажиллагаандаа тусган ажилласан сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга хуруу дарам цөөхөн байна.

Иймд бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн акт, байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын болон нэгтгэн дүгнэх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322-р тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу үнэлж дүгнэн, мөрдөж ажиллах хэрэгтэй. Мөн захиргааны байгууллагын бүх албан хаагчид уг тогтоолыг сайтар судалж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах шаардлагатайг анхаарна уу.

Мөн сумдын төрийн байгууллагууд бодлогын баримт бичгүүд, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, оны Үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн чиг үүрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг заалт нэг бүрээр тусгайлан хяналтанд авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг тооцож, харъяа дээд байгууллагадаа хугацаанд нь тайлагнаж ажиллах ёстой.

 “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т тусгагдсанаар аймгийн Засаг даргын Тамгын газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдлага, арга зүйгээр хангах үүрэг гүйцэтгэж, сум, багийн Засаг дарга нар хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, сум орон нутгийнхаа онцлогт тохирсон жишиг багийг бий болгож, багаа ээлж дараатай тохижуулах арга хэмжээ авах талаар тодорхой зааж өгсөн байдаг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сумдын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тодорхой ажил, асуудлуудыг тусган хэрэгжүүлж байгаа боловч үр дүн гарсан, бүтээлч ажил хэрэг болсон, тохижилт бүтээн байгуулалт өрнөсөн гэх ажил төдийлөн харагдахгүй байна. Эзрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдаас бусад сумд 2013 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгүй ажиллаж байна.

Иймд “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн оны  үндсэн чиглэлд хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй хамт тусгаж байх, заалт, арга хэмжээ бүрийн хэрэгжилт үр дүнг хагас, бүтэн жилээр гаргаж журмын дагуу үнэлж дүгнэн, жилийн эцсийн хэрэгжилтийг “Мэдээ тайлангийн график”-т тусгагдсаны дагуу холбогдох газарт хүргүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээгээр өгөгдсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумд хагас жилийн байдлаар гаргаж дүгнэсэн, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумд гэрээний хавсралтыг салбар хариуцсан мэргэжилтэн болон албан байгууллагуудад хувилан хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Зөвлөмжид нэр дурдагдаагүй сумдад уг гэрээний хэрэгжилт дутагдалтай гэж үзсэн болно.

Цаашид гэрээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, журмын дагуу үнэлж дүгнэн хяналт шинжилгээ хийдэг байх, ингэснээр өөрсдийн үйл ажиллагааны ололт амжилтыг тодотгох, алдаа дутагдлыг илрүүлэх, засч залруулах арга хэмжээ авах зэрэг ач холбогдолтой тул сумын Засаг дарга нар гэрээгээ бүрэн биелүүлэх, мөн албан хаагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс төрийн албан хаагчидтай байгуулах шат шатны үр дүнгийн гэрээнд тусгаж өгөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолоор Төсвийн Ерөнхийлөн захирагч, Ерөнхий менежер, төрийн албан хаагчдын хооронд байгуулах үр дүнгийн гэрээний журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан “Төрийн албаны стандартыг орон нутагт хэрэгжүүлэх нь” аян зарласны хүрээнд бүх сумд шинэчилсэн журмын дагуу шат шатны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Харин Их-Уул сумын Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч нь албан байгууллагын дарга, захирал буюу Төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсныг газар дээр нь зөвлөмж зөвлөгөө өгч, ТАЗ-ийн 2013 оны 134-р тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын хавсралт 1-ийн дагуу үр дүнгийн гэрээг яаралтай байгуулж ажиллахыг үүрэг болгосон.

Цаашид ийм дутагдал гаргахгүй ажиллахыг сумын удирдлага, албан байгууллагын дарга, захирал нарт анхааруулж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчаас Төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний нэг бүрэлдэхүүн хэсэг болсон байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлтөд сайтар анхаарч шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг нарийн төлөвлөж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу сумын Засаг даргаар буюу Төсвийн Ерөнхийлөн захирагчаар батлуулж мөрдөж ажиллахыг сумдын ЗДТГазрын дарга болон төсөвт байгууллагуудын захирал, эрхлэгч нарт зөвлөж байна.

Мөн сум орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Нийгмийн халамж, үйлчилгээ, Нийгмийн даатгал, Газрын даамал, Байгаль орчин зэрэг төрийн захиргааны байгууллагаас шууд томилогддог ажилтнуудыг сум орон нутагт зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээнд татан оролцуулах, хамтран ажиллах, хариуцлагажуулах зорилгоор тухайн албан хаагчтай жил бүр үр дүнгийн гурвалсан гэрээ байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад ихэнхи сумд төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдлийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу хөтөлж хэвшиж байна. Харин Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут сумд нь төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдлийг дутуу бүрдүүлсэн, баяжилтыг хийгээгүй зэрэг дутагдал байна.

Иймд нэр дурдагдсан сумууд төрийн албан хаагчийн хувийн хэргийг журмын дагуу бүрдүүлж хөтлөх, баяжилтыг тухай бүр нь хийж хэвших шаардлагатай.

Мөн сумдад илэрсэн нийтлэг алдаа бол төрийн албан хаагчийн албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолтын боловсруулалт, баталгаажуулалт дутуу, үлгэрчилсэн загварыг шууд хуулбарласан зэрэг дутагдлууд байгаа тул ажлын хэсэг байгуулж Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34-р тогтоолоор батлагдсан журмын дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх хэрэгтэй.

Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гомдлыг тусгай бүртгэлийн дэвтэрт бүртгэн удирдах албан тушаалтанд танилцуулж, хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг иргэнд өгч байх хэрэгтэй.

Улиастай сумын тухайд бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн актуудыг хяналтанд авч, журмын дагуу үнэлж дүгнэсэн, тайлан мэдээг хугацаанд нь холбогдох газарт хүргүүлдэг, байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг гэрээнд заасны дагуу жилийн байдлаар тайлагнасан, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу байгуулсан, төрийн албан хаагчдын хувийн хэрэг хөтлөлтийг журмын дагуу бүрдүүлж, баяжуулж хэвшсэн зэрэг төрийн удирдлагын стандартын мөрдөлтийг ханган ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Гэхдээ бодлогын баримт бичгүүдийн тайлагналт, биелэлт, үр дүнг тооцохдоо тухайн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө, санхүүгийн хэмжээг дурьдаж, гарсан үр дүн, үр нөлөөг чухалчилж, үг найруулгын уялдаа холбоог сайжруулахыг зөвлөж байна.

Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, байгаль орчин зэрэг салбар бүрт хэрэгжиж байгаа Үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөрүүдийг нэгтгэн хяналтанд авах хэрэгтэй.

Улиастай сумын нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллах, нийгмийн эмзэг болоод зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүн гаргаж ажиллах шаардлага байна.

Төсөвт байгууллагуудын тухайд төрийн албаны стандартын хэрэгжилт, дагаж мөрдвөл зохих бодлогын баримт бичгүүд, холбогдох эрх зүйн акт зэрэг баримт бичгүүдийн бүрдэл, эмх цэгц маш тааруу, биелэлт үр дүнг тооцдоггүй зэрэг дутагдлууд байна.

Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад өмнө нь болон одоо хэрэгжиж байгаа Улсын их хурал, Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг нэгтгэж цуглуулан хяналтанд авч, биелэлт үр дүнг тооцож, мэдээ тайланг холбогдох газарт хүргүүлж байх шаардлагатай.

Мөн төрийн албан хаагчийн албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолтын боловсруулалт, баталгаажуулалт дутуу, үлгэрчилсэн загварыг шууд хуулбарласан зэрэг дутагдлууд байгаа тул ажлын хэсэг томилж Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34-р тогтоолоор батлагдсан журмын дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх хэрэгтэй.

Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, төрийн сангийн гүйлгээгээр санхүүжилтээ авч буй албан байгууллагын дарга, захирал эрхлэгч нар сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллах ёстой учир төсөвт байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, жилийн ажлын үйл ажиллагааны төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулж, ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай байна.

2. Хууль эрх зүйн хүрээнд:

Бүх сумдад хууль, тогтоомжийн сангийн баяжилт хангалтгүй, хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийг тухай бүр хийж хэвшээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газраас Хууль зүйн хэлтсээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахгүй байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хууль, тогтоомж үндэслэн шийдвэр гарсаар байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн мэдээлэл эмхтгэлийг захиалж байх тухай 11 дүгээр тогтоолыг төрийн байгууллагууд шат шатандаа хэрэгжүүлэн ажиллах, хууль, тогтоомжийн сангаар иргэдэд үйлчилсэн тухай бүртгэл хөтөлж баримтжуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн кодифекаторчаас хууль тогтоомжийн сангийн баяжилт, өөрчлөлт хөдөлгөөн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. 

            Сум, байгууллагын удирдах албан тушаалтнаас гарч буй шийдвэр нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хууль, тогтоомжид нийцсэн, иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөрчихгүй байх ёстой. Гэтэл сумдын эрх бүхий албан тушаалтнууд хуульд заасан эрх хэмжээнээс хэтэрсэн хууль бус шийдвэр гаргасаар байна.

Тухайлбал: Нөмрөг сумын Засаг даргын 2012 оны Арга хэмжээ авах тухай 16, 2012 оны Цалинг өөрчлөн тогтоох тухай 19, 2013 оны Ажил үүргийн хуваарь шилжүүлэх тухай А/17, 2013 оны Арга хэмжээ авах тухай А/51, 2013 оны Урамшуулал олгох тухай Б/15, 2013 оны Ажилд томилох тухай Б/13, Б/20, Б/28, Б/29, 2013 оны ажлаас чөлөөлөх тухай Б/27, 2013 оны Арга хэмжээ авах тухай Б/24  дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26.3, Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.3 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус, мөн Багийн дарга нарыг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн талаарх дүгнэлт гаргуулаагүй, хүчингүй болсон хууль үндэслэсэн ноцтой зөрчлүүд өөрчилж хариу мэдэгдэхийг даалгасан.

            Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч нь үр дүнгийн гэрээ байгуулж ажлаа дүгнүүлдэггүй ажилтан байна гэтэл энэхүү ажилтан нь 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар төрийн сангийн төлөөлөгчөөр томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 17 дугаар зүйл, Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, тухайн үед мөрдөгдөж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3  /Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.3/ дахь заалтыг зөрчсөн өөрөөр хэлбэл Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлынхаа хүрээний төсвийн байгууллагын ерөнхий менежерт хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах буюу өөртөө шилжүүлж авахыг хориглосон заалтыг зөрчсөн илт хууль захиргааны акт байгаа тул өөрчилж хариу мэдэгдэхийг, төрийн сангийн төлөөлөгчид сумын Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан дүгнүүлж ажиллахыг  даалгасан.

            Шилүүстэй сумын Эрүүл мэндийн төв нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс өгсөн зөвлөмжийг мөрдөж ажилладаггүй, гарын үсэг тамгыг скайнардаж тушаал гаргасан ноцтой зөрчил байсныг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж шалгахыг зөвлөв.

            Бүх сум, байгууллагын даргын шийдвэрт дараах нийтлэг зөрчил байна.

- Тэргүүг оновчгүй нэрлэх,

- Шийдвэрийн үндэслэл хэт ерөнхий үндэслэхгүй байх, өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг бүхэлд эсхүл зүйлийг үндэслэсэн байна.

- Захирамжлалын баримт бичгийн хавсралтыг баталгаажуулж, хамт архивлах, /хавсралтыг баталгаажуулаагүй, албан бичгийн стандартын дагуу гаргаагүй, эсхүл хавсралтыг шийдвэртэй хамт архивлаагүй/

- Үг, үсэг, хууль, тогтоомжийн нэр, бусад нэр томьёог товчлохгүй байх, үг, үсэг, утга найруулгын алдаагүй бичих өөрөөр хэлбэл албан бичгийн стандартыг мөрдөж хэвших.

Мөн Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, архив албан хэргийн эрхлэгч бусад төсөвт байгууллагын эрх зүйн шийдвэр болон архив, албан хэрэг хөтлөлтөд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах /архив, бичиг хэргийн эрхлэгч нар сургалтанд хамрагддаг хэдий ч архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрддөггүй, бусад мэргэжилтнүүд албан бичгийн стандартын талаар заавар, зөвлөгөө өгч ажилладаггүй/ шаардлагатай байна.

Сум, байгууллагууд ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүнийг үндэслэн шийдвэр гаргадаггүй, хамтын гэрээг хуулийн дагуу байгуулдаггүй. Өөрөөр хэлбэл хамтын гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлдэггүй, хөдөлмөрийн дотоод журмыг баталгаажуулдаггүй, тухайн хамтын гэрээ, дотоод журмыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хөтөлдөггүй, хамтын гэрээ, дотоод журмыг ил тод байлгадаггүй зэрэг нийтлэг зөрчил байна.

Мөн хуулийг дордуулсан дотоод журмыг мөрддөг, өөрөөр хэлбэл сахилгын арга хэмжээг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэх, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг шат дараалан авах, 3 сар ажилласны дараа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулна гэх мэт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтны эрхийг дордуулж дотоод журмыг баталсан байна.

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт бүх сум, байгууллагад хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл тамхи ширхэглэн худалдах, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдаалахыг хориглосон Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.8, 6.7.12 дэх заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг олгоогүй, нийтийн эзэмшлийн талбайд анхааруулах тэмдэг байршуулаагүй, тамхи татах цэг тогтоогоогүй, сум, багийн Засаг дарга бусад холбогдох төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт байнга тавьж ажиллахгүй байгаатай холбоотой байна.

Иймд хууль тогтоомжид заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэнд тусгай зөвшөөрлийг олгож орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд багийн Засаг дарга, улсын байцаагч, цагдаагийн ажилтан нар байнгын хяналт тавьж, тамхи нууцаар, далд хэлбэрээр худалдаж байгаа зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, байгууллагын дарга нар дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж тамхигүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах, багийн дарга нар нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, зорчигч тээврийн буудал, нийтийн зориулалттай орон сууц, байшингийн орц зэрэг тамхи татахыг хориглосон газруудад анхааруулах тэмдгийг байршуулах, тамхи татах цэгийг тогтоох зэргээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж  ажиллах шаардлагатай байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар:

Сумдын нийтлэг дутагдал бол хэвлэмэл хуудсыг тогтоосон журмын дагуу хэвлэлийн аргаар хийлгэдэггүй, хийлгэсэн хэвлэмэл хуудасны зарцуулалтад хяналт тавьдаггүй, албан бичгийн стандартын дагуу ашигладаггүй, хэвлэмэл хуудасны бүрдлийг дутуу хийдэг зэрэг нийтлэг зөрчил байгаа бөгөөд стандартын дагуу хэвлэлийн аргаар хийлгэсэн хэвлэмэл хуудсыг оны эхэнд дугаарлан, бичвэрийг албан бичгийн стандартын дагуу үйлдэж байх шаардлагатай.

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолд аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын хэрэглэх хэвлэмэл хуудсыг стандартын дагуу хэвлүүлэх зөвшөөрлийг орон нутгийн архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч /аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга/ олгоно гэж заасан байдаг. Мөн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бөх бат саванд хадгалах бөгөөд тамга, тэмдгээ түших болон хэвлэмэл хуудсыг хариуцах хүнийг байгууллагын удирдлага томилно. Байгууллага нь бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр нь ангилж, хэвлэмэл хуудасны баруун доод өнцөг /дороосоо 10 мм-ийн зайтай/-т тус бүрийн дугаарыг тусгай дугаарлагчаар дугаарлана гэж заасан байдаг.

Хэвлэмэл хуудсыг олшруулан хэрэглэх /канон/, баруун доод өнцөгт тусгай дугаарлагчаар дугаарлахгүй байх нь байгууллагаас гарч буй шийдвэр, албан бичгийг хуурамчаар үйлдэх, хэвлэмэл хуудсыг хяналтгүй хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг. 

Иймд бүх сум, байгууллагууд Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар шинэчлэн батлах тухай 41 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Улиастай сумын төсөвт байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, албан бичгийн стандартын хэрэгжилтэд гарч буй дараах нийтлэг дутагдал байна. Үүнд: Хэвлэмэл хуудсыг журмын дагуу зөв дугаарлаагүй, бүртгэл тооцоо хөтлөөгүй, ирсэн болон хариутай бичигт тавьж буй хяналт сул, мэдээ тайлан гаргаж үр дүн тооцоогүй, цахим баримтанд бүртгэл хөтлөөгүй, захирамжлалын баримт бичгийн дугаар олголт заавар журмын дагуу хөтлөгдөөгүй, үг үсэг, найруулга зүйн алдаа зэрэг болно.

Мөн төсөвт байгууллагууд шийдвэрийн бүртгэл хөтөлдөггүйгээс дугаар давхардах, алгасах, огноо тавихгүй байх, дэс дараалал нь алдагдах гэх мэт нийтлэг зөрчлүүд байгаа бөгөөд шийдвэрийн баримтыг он онд нь архив, албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу архивын нэгж үүсгэх хэрэгтэй.

Огноо байхгүй, бүртгэлийн дугаар аваагүй, баталгаажаагүй баримт бичгийг гадагш явуулах, архивлахыг хориглодог бөгөөд байгууллагаас гарч буй баримт бичигт архивын нэгж үүсгэхгүй байгаа нь тухайн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, Архивын тухай хууль, Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар баталсан “Байгууллагын архивын үндсэн заавар гэх мэт архив, албан хэрэг хөтлөлттэй холбогдон гарсан эрх зүйн заавар, журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн хууль дээдлэх, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж, үүнээс үүдэн тухайн байгууллагын түүх соёл, цаашлаад төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт алдагдах, иргэдийн лавлагаа, мэдээлэл авах эрх зөрчигдөх байдал үүсээд байна.  

Иймд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд:

- Сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагууд гаргасан захирамж, тушаалынхаа хууль эрх зүйн үндэслэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст жил бүр хянуулж хэвших

- Сумдын Онцгой комиссыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор томилох  

- Сумдын Хүн эмнэлгийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж тамга, тэмдэг хэвлэмэл хуудсыг сольж, нийт ажилчдыг хүн эмнэлгийн ажилтнаас чөлөөлж, Эрүүл мэндийн төвийн ажилтнаар томилж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, байгууллагын хаягийг шинэчлэх

- Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг мэргэшүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллах

- Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд зайлшгүй хөтлөгддөг бүртгэлүүдийг үнэн зөв бүрэн хөтөлж хэвших /ирсэн, явуулсан бичиг, тушаал захирамжийн бүртгэл, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, хариутай бичгийн мэдээ, тайлан/

- Баримт бичгийн шийдвэрлэлтэд тавьж буй хяналтыг баримтжуулж мэдээ тайлан гаргаж үр дүн тооцож хэвших

- Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг  цаг хугацаанд нь өөрчлөлт шинэчлэлт хийж үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших

            - Байгууллагын тамга тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцах ажилтныг албан ёсоор томилж хариуцлагажуулах

- Хэвлэмэл хуудас /бланк/-ыг үйлдвэрийн аргаар хийлгэж, оны эхэнд нэр төрлөөр нь дугаарлаж бүртгэл тооцоо хөтөлж  хяналт тавих 

- Захирамж, тушаал, албан бичигт дугаар олголт, бүртгэл хөтлөх, баталгаажуулалтанд тавих хяналтыг сайжруулах

- Албан бичгийн стандартыг мөрдөж хэвших / үсгийн фонд, захын хөвөөний хэмжээ, удирдлагын цохолт, тэргүү, баталгаажуулалт/

-  Зохион байгуулалтын нэгж, мэргэжилтнүүдээс баримт бичгийг хугацаанд нь эмхлэн цэгцлүүлж байгууллагын архивт авах

- Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилчдын хурлын тэмдэглэл, сумдын онцгой комиссын үйл ажиллагаатай холбогдож үүссэн баримт бичгийг албажуулж архивлах, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежерийн гэрээ, гэрээний биелэлт, дүгнэлт, Улсын баяр наадам болон түүхт ойн тухай баримт бичгүүдээр тусд нь хадгаламжийн нэгж бүрдүүлж төрийн архивт шилжүүлэх /комисс томилсон тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, төлөвлөгөө, хөтөлбөр, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай бичмэл тайлан/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан, цалингийн картыг тус тусд нь хадгаламжийн нэгж үүсгэж байгууллагад байнга хадгалах 

- Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэг, Тамгын газрын ХАА, байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд үүссэн баримт бичгийг тухайн төсөл хөтөлбөрийн нэрээр тусд нь хадгаламжийн нэгж үүсгэж хугацаа дууссан онд нь архивлаж байгууллагын болон төрийн архивт шилжүүлэх

- Архивын баримтын данс бүртгэлийг үнэн зөв заавар журмын дагуу үйлдэх

- Байгууллагын архивын байрыг шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах /шүүгээ, тавиур, галын булан, галын хор, элс, эсгий, зориулалтын чийгшүүлэгч, чийг дулаан хэмжигч, хайрцаг хавтас гэх мэт/

- Байгууллагын дотоод журамд тухайн онд үүссэн баримт бичгийг хуулийн хугацаанд байгууллагын архивт бүрэн, заавар журмын дагуу эмхлэн цэгцэлж өгөх тухай заалт оруулж ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд суулгаж үр дүн тооцох

- Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтад хадгалах хугацаа заагаагүй баримт бичигт байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт гарган боловсруулж батлуулан ажиллахыг зөвлөж байна.

3. Санхүү, төрийн сангийн хүрээнд:

1. Бүх сумд татварын төлөвлөгөөг давуулан биелүүлж нийт дүнгээр 26.2 хувиар буюу 1166.0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хэдий ч татварын бус орлого, ус рашаан ашигласны төлбөр, газрын төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн орлогууд тасарч байгаад анхаарч цаашид жигд татварын төлөвлөгөөг биелүүлэх

2. Сумууд давсан татварын орлогоо ИТХ-ын шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулж байгаа нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа тул татварын орлогыг шийдвэргүйгээр зарцуулах асуудлыг таслан зогсоох          

3. Төсөвт албан газруудад цалин, тээвэр шатахуун, бичиг хэрэг, дотоод албан томилолтын зардлууд хэтэрч байгааг анхаарах

4. Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо зээлийн гэрээг нотариатаар батлуулж, хамтран эзэмшигчээр гарын үсэг зуруулж байх, олгогдсон зээлийг нягтлан бодох бүртгэлд тусгах, зээлийн гэрээний үр дүнг тооцож, мэдээлж байх

5. Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжид байнгын хяналт тавьж ажиллах, зарим барилга байгууламжийн ажлын явц санхүүжилт дутмагаас шалтгаалж зогссон тул санхүүжилт орсон үед ажлыг бүрэн хийж гүйцэтгэх

6. Нягтлан бодох бүртгэлийн программ ашиглалт, анхан шатны баримтын бүрдүүлэлтэд нийтлэг дараах  дутагдлууд гарч байна. Үүнд:

- Цалингийн программ ашиглалт хангалтгүй

- Төсөвт албан газруудын ашиглаж байгаа санхүүгийн программд нягтлан бодогч нар анхан шатны баримт үйлдэхдээ 1-2 сарын хойно шивсэн, төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг гараар үйлдсэн

- Анхан шатны баримтын бүрдүүлэлтийг дутуу хийсэн, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт бүртгэлээр тавих хяналт сул

- Төрийн санд төвлөрөх бэлэн мөнгөний гүйлгээг багасгаж бэлэн бусаар тооцоог хийсэн гэх мэт дутагдлууд байна. Эдгээр дутагдлыг арилгаж төрийн сангийн төлбөр тооцооны журмын дагуу ажиллах, ажлын хариуцлага хяналтыг сайжруулахыг сумын Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч нарт анхааруулж байна.

                                                   4. Хөгжлийн бодлогын хүрээнд:

1. Сумдын хадлан тэжээлийн бэлтгэл, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтэд анхаарч, жил бүр төлөвлөгөө гаргаж ажиллах

2. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэх, нийлүүлэх хоршоог сум бүрт байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж,  үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах

3. Зарим сумдын Засаг даргын Тамгын газрын байранд арилжааны банк болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй тул өөр байранд шилжүүлэх арга хэмжээ авах

4. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаж буй Дөрвөлжин, Ургамал сумд нь аймгийн Засаг даргын 2013 оны А/81 тоот “Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, хяналт тавих тухай” захирамжийн биелэлтийг ханган нутаг дэвсгэртээ урьдчилан сэргийлэх сургалт суртчилгааны ажил зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлэх, хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлогчдийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах

6. Ургамал сум нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй ажиллаж байгаа бөгөөд жилийн ерөнхий төлөвлөгөөг сумын ИТХ-аар батлуулах, цаашид бүх сумд газар эзэмших, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах шаардлагатай.

7. Бүх сумдад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх аймгийн ИТХ-ын 2013 оны 04-р тогтоол, аймгийн Засаг даргын 02-р албан даалгавар, А/49 тоот захирамжийн хэрэгжилт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг бүтээлч ажил хангалтгүй байна. Иймд холбогдох хууль тогтоомж, аймаг, орон нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгож байна.

8. Улиастай сумаас Цагаанхайрхан, Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Идэр зэрэг 5 суманд 200 өрхийн 107.4 мянган мал өвөлжиж, оторлож байна. Дээрх сумдтай малын бэлчээр, отор нүүдлийн маргаан гарахаас сэргийлж бэлчээр ашиглалт, отор нүүдлийн гэрээ байгуулах

9. Улиастай суманд мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин хэд хэдэн удаа гарсан, зэргэлдээ сумдаас халдварт өвчинтэй мал амьтны түүхий эд, бүтээгдэхүүн орж ирэх эрсдэл ихтэй байдаг. Мөн гахай, тахиа, үхрийн эрчимжсэн аж ахуй тус суманд төвлөрч байдаг бөгөөд бүтээгдэхүүнээ сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад нийлүүлдэг тул халдварт өвчин гарах магадлал өндөр, эрсдэл ихтэй учир тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгаас холбогдох газруудтай хамтран хяналт тавьж ажиллах

10. Богдын гол, Чигэстэй голын ай сав дагуу энгийн хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэх, дээрх голын ай сав дагуу хайрга элс олборлох, мод бут огтлох, дулааны улиралд голд машин техник угаахыг хориглосон тэмдгийг байршуулах

11. Аймгийн Засаг даргын газар албадан чөлөөлөх захирамжинд тусгагдсан газруудыг чөлөөлөх ажлыг бүрэн хэрэгжүүлж, албан байгууллагуудын тарьсан мод, бутны амьдралтын хувийг сайжруулах замаар Улиастай сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, шинэлэг ажил санаачлан хэрэгжүүлэх