Өнөөдөр: 2014 оны 04-р сарын 25 Баасан гараг

Хүнс хөдөө аж ахуй

Мал эмнэлэгийн ажлын талаар Аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1262,0 сая мал хамрагдахаас 1100,0 мянган мал хамрагдаж 88,3  хувийн биелэлттэй байна. Аймгийн хэмжээнд паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 1 сая мал хамрагдахаас 817.2 мянган мал хамрагдсан байна. Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумдад бруцеллёз өвчний шинжилгээг 4158 малд хийсэн бол  ям, сүрьеэ өвчний тандалтыг 10-р сард  хийж дуусгахаар ажиллаж байна.

Мал үржлийн ажлын талаар Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Их уул, Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Дөрвөлжин, Завханмандал зэрэг 10-н   сумдад  хийсэн. Дээрхи сумдын 16.1 мянган  малын  5.2 мянган хээлтүүлэгчийг үзлэг, ангилалт  атестатчлалд хамруулж,  0.6 мянган хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавиулсан байна. Завхан буурал омгийн ямаанд үзлэг ангилалт ашиг шимийн судалгаа явуулах ажлыг  ҮХААЯ, Цөм сүргийн үржлийн аж ахуй, Дөрвөлжин сум хамтран зохион байгуулж  буурал омгийн  23,0   мянган ямаанд ангилалт хийж, 3000 эм ямаагаар цөм сүрэг бүрдүүлж суурь зохион байгуулалтыг хийгээд байна.

УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу малчин өрх бүрт Хүний хөгжлийн сангийн данс нээж 2011-2012 онд олгосон ноосны урамшуулалын 3.3 тэрбум төгрөгийг тус дансаар дамжуулан олгож байна. Энэ онд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 8761 малчны 1368.8 мянган тн хонины ноос, 14.2 мянган тн ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан урамшуулалд хамрагдахаар болоод байна.  

Отор нүүдэл  2013-2014 оны өвөл аймгийн отрын бүс нутагт 7 сумын 71.2 мян/тол мал, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс зэрэг 4 аймгийн 14 сумын нутагт манай аймгийн 7 сумын 86.4 мян/тол мал тус тус отроор өвөлжих урьдчилсан тооцоог гараад байна. Аймаг дундын Бага хайрхан Отрын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гаргасан инженерийн хийцтэй 9-н худаг, 198 өвөлжөө бууцыг хамгаалж, эзэмшлийг сайжруулах ажлыг Отрын бүсийн түр зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлж байна.

Худаг уст цэг   2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  инженерийн хийцтэй 16 худаг гаргасан бөгөөд  аймгийн комисс хүлээж авах шатандаа явж  байна.                                                                            

Бэлчээр хамгаалал Аймгийн хэмжээний нутаг дэвсгэрт Үлийн цагаан оготны тархалтын судалгааг хийж Бэлчээрийг хортон мэрэгчдээс хамгаалах зорилгоор энэ онд Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй Түдэвтэй  сумдад 40.0 мянган га бэлчээрт үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд 340 гаруй малчин өрх хамрагдаж байгаль орчинд халгүй энгийн механик аргаар устгалыг хийсэн байна.                                                    

   Газар тариалан     Аймгийн хэмжээнд энэ онд төмс 256.6, хүнсний ногоо 145.4, малын тэжээл 581.5,  үр тариа 2300.0 га-д тус тус тариалалт хийж үр тариа 770 тн, малын тэжээл 2301.1 тн, төмс 2738.6 тн, хүнсний ногоо 1584.2 тн-ыг тус тус хураан аваад байна.  Асгат суманд үр тариа тариалах чиглэлээр "Баяндарь" ХХК үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 250,0 тн улаан буудайн үр, хаврын тариалалт, намрын ургац хураалт, уринш боловсруулалтанд зориулж 18,0 мянган тн дизель түлшийг ургацаасаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээгээр олгуулсан.

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан уулын лүндэн” ХХК-нд Беларус 1221, Беларус МТЗ-82 трактор 2 ширхэгийг, Мөн хадлан, газар тариалангийн зориулалттай бага оврын 20  таркторыг Тэлмэн, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Улиастай зэрэг сумдын аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээ авлаа.  Мөн бага оврын тракторын дүүжин агрегатыг 20 хувийн урьдчилгаа төлөөд 4 жилийн хугацаатай лизингээр олгох арга хэмжээг зохион байгуулж байна

 Аймгийн хэмжээнд малчдын бэлтгэсэн байгалийн хадлан 15.9 мянган тн өвс, аймгийн аюулгүйн нөөцөд 1026.0 тн байгалийн хадлан, ногоон тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1020.6 тн байгалийн хадлан бэлтгээд байна. Энэ онд “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХХААХҮЯамнаас хавар зарласан “ЧАЦАРГАНЫ СУУЛГАЦ ЗЭЭЛЭЭР ОЛГОХ” төсөл сонгон шалгаруулах төслийн бичиг баримтын дагуу сумдаас жимс, жимсгэнэ тариалах чиглэлээр ирүүлсэн 7 төслийг хүлээн авч “Чацаргана” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн хурлаар оруулан шаардлага хангаж байгаа дээрх төслүүдийг ҮХААЯаманд хүргүүлэх арга хэмжээ авлаа.  “Чацарганы суулгац зээлээр олгох” төслийн сонгон шалгаруулалтаар хавар, намрын тендерээр 3 аж ахуйн нэгж, байгууллага, 1 иргэнд 7750 ш  чацарганы суулгацыг Увс аймгийн “Шүрэн улаан чандмань” ХХК-наас хүлээн авч  аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.  Мөн Дэлхийн зөн ОУБ-ын Завхан ОНХХөтөлбөрийн газраас Шилүүстэй суманд 2000 ширхэг үхрийн нүд, чацарганы суулгацыг буцалтгүй тусламжаар олгож шинээр 7,2 га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

2013 онд Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон Улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэх, хадгалалтын технологийг сайжруулж орон нутаг төдийгүй  зах зээлд хүрэлцээтэй гаргах зорилгоор “Улаан хальст сармис” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.